An aerial view of Amarbayasgalant Monastery, showcasing its traditional structures within vast grasslands, under the golden light of a setting sun.

About this experience

Амарбаясгалант Хийд

Монгол Улс, Сэлэнгэ Аймаг

Туршлага эхлүүлэх (Opens in new tab)

Нийтлэгдсэн: 2024 (v1)

Story outline

  • Амарбаясгалант Хийд

    Амарбаясгалант хийдэд тавтай морил. Монголын уудам тал нутгийн дунд Буддын шашны гандашгүйн бэлгэ тэмдэг сүндэрлэнэ. Түүхэн саад бэрхшээлүүдийг үл харгалзан, хийд нь уламжлалаа хадгалан үлдэж, лам нарыг сургах үйлээ эрхэлсээр байна.
  • Stop 1. Монгол дахь Бурханы шашин

    Энэхүү хүндэтгэлтэй газар нь хэлмэгдүүлэлтийн их гамшиг сүйрлээс Монголд үлдсэн шарын шашны хоёр хийдийн нэг нь юм. Монголын Буддизм өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тус хийд нь өв соёл, уламжлалт үйл ажиллагаануудаа өдгөөг хүртэл идэвхтэй явуулсаар буй билээ.
  • Stop 2. Домгийн газар

    Энэ нутаг нь домгоор баялаг бөгөөд хийдтэй холбоотой олон түүх байдаг. Эзэн хааны Багш анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт хүндэтгэл үзүүлэхээр хийд босгох газрыг Чин гүрний геологичид онцгойлон сонгосон бөгөөд тухайн газар тоглож байсан Амар, Баясгалан хэмээх хоёр хүүхдийн нэрээр хийдийг нэрлэсэн ажээ.
  • Stop 3. Өвөрмөц архитектур

    Амарбаясгалант дахь Цогчин дуган нь борооны ус цуглуулах зориулалттай W хэлбэрийн дээвэр бүхий өвөрмөц архитектуртай. Дотор нь хурал ном, бясалгал, залбирлын танхим байдаг ба хоёр давхрын задгай тагт дээрээс хөндийг бүхэлд нь харах боломжтой юм.
  • Stop 4. Хэлмэгдүүлэлтийн үе

    Хэлмэгдүүлэлт 1921 онд эхэлж, Зөвлөлтийн нөлөөн дор эрчимжсэн бөгөөд шашны үйл ажиллагаа нь Засгийн газрын бодлогын улмаас хэлмэгдэлтэд өртсөн. Улмаар Буддын шашны олон зуун сүм хийд, урлаг, зохиолыг сүйтгэж, лам нарыг хавчин, амь насыг нь хохироосон. Энэ үе 1990 онд ардчилсан хувьсгал хүртэл бараг 70 жил үргэлжилсэн.
  • Stop 5. Богдын гэр

    Монголд Богд нь шашны хамгийн чухал тэргүүн бөгөөд Амарбаясгалант хийдийн үе үеийн Богдод зориулж барьсан уламжлалт гэр байдаг. Богдыг мөнхөд дахин төрнө гэж үздэг тул энэ гэрийг 10-р Богдыг угтан авахад бэлдэн тусгайлан хүндэтгэл үзүүлж буй билээ.
  • Stop 6. Ирээдүйн мөрөөдөл

    Сэргээн засварлахад уламжлалт арга техникийг судлах, технологийг Монгол орны уур амьсгалд тааруулан зохицуулахад тулгарч буй бэрхшээлүүд цөөнгүй ч лам нар болон нутгийн иргэд уламжлалыг хүндэтгэн, хөгжил дэвшлийг шингээсэн шинэ сүм барих нэгдмэл алсын харааг тээж байгаа юм.

Дуу хоолой

  • A Mongolian man with close-cropped hair dressed in red Buddhist robes stands in front of an ornate temple drapery.

    Молом хамба лам

    Амарбаясгалант хийдийн Хамба лам

    Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Молом хамба бол Амарбаясгалант хийдийн тэргүүн лам. Тэрбээр энэ албан тушаалыг 2013 оноос хойш хашиж буй бөгөөд өвөө Жамъяандагвынхаа ажлыг өвлөн авсан нь энэ ажээ.
  • A young Mongolian man dressed in red monk robes is set against a backdrop of temple rooftops and surrounding grassland landscape.

    Очирхүү лам

    Амарбаясгалант хийдийн лам

    Очирхүү лам: Амарбаясгалант хийдийн лам Очирхүү лам анх 2010 онд тус хийдэд шавь оржээ. Тэрээр сургуулийнхаа гурван сарын амралтыг хийдэд өнгөрүүлсэн нь ихэд таалагдаж, шинэ хүсэл зорилго нь болж, улмаар хийдэд 13 гаруй жил шавилжээ.
  • A Mongolian woman with short, dark hair and dressed in a blue zip-up sweater stands against the Mongolian landscape.

    Наранцэцэг

    Орон нутгийн оршин суугч

    Наранцэцэг: Нутгийн оршин суугч Наранцэцэг гэр бүлийн хэлхээгээр Амарбаясгалант хийдтэй холбогдсон. Энэ газар нь түүний эцэг эхийн төрсөн нутаг бөгөөд өдгөө хүү нь хийдэд менежер хийдэг аж.
  • A Mongolian woman wearing round glasses stands with a cityscape and blue sky in the background.

    Баянмөнх

    Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн

    Баянмөнх нь Монголын Урлагийн Зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд Амарбаясгалант Хийдийг Сэргээн Засварлах төслийн захирлаар ажилласан. Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаас дэмжиж, галын эрсдэлийг бууруулахын тулд хийдийн цахилгаан системийг шинэчлэх зорилготой хэрэгжүүлсэн юм.

Түншүүд

About the Project

Монголын шашны түүх соёл, гандашгүй байдлын бэлгэдэл болсон Амарбаясгалант хийдэд тавтай морилно уу. 18-р зууны эхээр байгуулагдсан энэхүү газар нь Монголын Буддизмын анхдугаар Богд буюу бурхны шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын ариун дурсгалд зориулан баригдсан юм. Монголын уудам тал нутгийн дунд хийдийн нарийн чамбай архитектур, паалантай дээврийн хавтан нь байгалийн гоо үзэсгэлэнгээс ялгаран тодорч харагдана. Нэгэн цагт зургаан мянга гаруй ламтай хөл хөдөлгөөн ихтэй бурхан шашны газар байсан Амарбаясгалант хийд нь коммунист хэлмэгдүүлэлтийн хүнд үеийг даван туулж, соёлын баялаг заншил, шинэ лам нарыг сургах өв уламжлалаа хадгалан үлдсэн юм.

Related experience

El Kurru & The Tomb of Tanwetamani (Opens in new tab) — A 2,500 year old tomb protected by the local community